khovd.mn

Мо-Эн-Ко ХХК-д гэрээгээр нүүрс тээвэрлэгчдийн ҮЭХ-ны дарга С.Баянмөнх маргааш Ард Аюушийн талбайд жолооч нартайгаа жагсаж аймгийн удирдлагуудад шаардлага хүргүүлэхээ мэдэгдлээ

Мо-Эн-Ко ХХК-нд гэрээгээр нүүрс тээвэрлэгчдийн ҮЭХ нь жолооч тээвэрчдийн эрх ашигийг хамгаалж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тал дээр анхаарлаа хандуулсаар ирсэн. Хөшөөтийн уурхайд үйл ажиллагаагаа явуулдаг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай Мо-Эн-Ко ХХК нэн ялангуяа орон нутгийн тээвэрчдийг ялгаврлан гадуурхаж, эрх ашигийг нь зөрчсөөр ирсэн гэв. Түүнчлэн аймаг орон нутагтай гэрээ хийгээгүй хэрнээ ачилт […]

0
2216
Мо-Эн-Ко ХХК-д гэрээгээр нүүрс тээвэрлэгчдийн ҮЭХ-ны дарга С.Баянмөнх маргааш Ард Аюушийн талбайд жолооч нартайгаа жагсаж аймгийн удирдлагуудад шаардлага хүргүүлэхээ мэдэгдлээ

Мо-Эн-Ко ХХК-нд гэрээгээр нүүрс тээвэрлэгчдийн ҮЭХ нь жолооч тээвэрчдийн эрх ашигийг хамгаалж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тал дээр анхаарлаа хандуулсаар ирсэн. Хөшөөтийн уурхайд үйл ажиллагаагаа явуулдаг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай Мо-Эн-Ко ХХК нэн ялангуяа орон нутгийн тээвэрчдийг ялгаврлан гадуурхаж, эрх ашигийг нь зөрчсөөр ирсэн гэв. Түүнчлэн аймаг орон нутагтай гэрээ хийгээгүй хэрнээ ачилт хийж, өөрийн тээврийн хэрэгслүүдээ тээвэрт явуулахын тулд хилээр 21 тооны тээврийн хэрэгслүүдийг оруулж ирээд байгаа тухай ярьлаа. Иймд Хөшөөтийн уурхайгаас амьдралаа залгуулдаг хэдэн бор жолооч нарынхаа  эрх ашигийг хамгаалж энэ сарын 03-ны өдрийн 10:00 цагт Ард Аюушийн талбайд тээвэрчидтэйгээ жагсаж аймгийн удирдлагуудад шаарлага хүргүүлэхээ мэдэгдлээ. Өнөөдрийг хүртэл аймаг орон нутгийн удирдлагууд Мо-Эн-Ко ХХК-тай гэрээ хийж чадахгүй,хойрго хандаж байна, энэ нь жолооч тээвэрчдэд хүндрэл чирэгдэл учруулж байна гэлээ. 

2021.09.02 

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл