Ховд аймгийн ИТХ–ын нэр бүхий төлөөлөгчид энэ сарын 11-ний өдөр “Хөшөөтийн уурхайд” ажиллаж ороннутгийн нүүрс олборлох үйл ажиллагаа, хуурай баяжуулах үйлдвэртэй танилцаж, МоЭнКо ХХК–ийн удирдлагууд болон инженер техникийн ажилчид, тээвэрчидтэй уулзлаа. Ховд аймагт хэрэгжиж буй хамгийн том төсөл нь Хөшөөт гэж ойлгож болно. Тэгвэл сүүлийн жилүүдэд Хөшөөтийн уурхайн экспорт нэмэгдэж, үйл ажиллагааны цар хүрээ сайжирч энэ хэрээр аймаг, орон нутагт оруулж буй хөрөнгө оруулалтууд ч бодитой нэмэгджээ. МоЭнКо ХХК улсын болон орон нутгийн төсөвт энэ оны эхний 10 сарын байдлаар 94.4 тэрбум төгрөгийн татвар, шимтгэлийн орлого төвлөрүүлж, сүүлийн таван жил дараалан ТОП 100 аж ахуй нэгжийн нэгээр шалгараад байгаа юм байна. Одоогийн байдлаар тус уурхай 2419 хүнийг байнгын ажлын байраар ханган ажиллаж байгаа бол тэдний 80-аас дээш хувь нь орон нутгийн иргэд байна.Мөн МоЭнКо ХХК нь иргэн аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллаж 2022 оны хагас жилийн байдлаар 110 тэр бум төгрөгийн бараа ажил үйлчилгээг зөвхөн Ховд аймгаас худалдан авчээ. Тус ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд төлөвлөгөөт ажлуудыг тогтмол хийсээр ирсэн байна. Ялангуяа байгаль орчныгхамгаалах чиглэлд түлхүү анхаарч энэ онд л гэхэд 20 мянган мод тарих ажлыг эхлүүлжээ.
МоЭнКо ХХК нь экспортлосон нүүрсний тонн тутмаас 1 ам.долларыг жил бүр Ховд аймгийн “Хөшөөт Хөгжил санд”төвлөрүүлсээр ирсэн. 2016 оноос хойш нийт 12.3 тэрбум төгрөгийг тус санд төвлөрүүлсэн байна. Уг мөнгийг байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн салбарт хэрэгжүүлэх үндсэн чиглэлтэй. Гэтэл”Хөшөөт хөгжил санд” төвлөрч буй мөнгийг аймаг орон нутаг бодит зүйлд зарцуулж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй байгаа юм.Харин цаашид аймаг орон нутгийн удирдлагууд уул уурхайн дэмжлэгээр санд төвлөрсөн энэ мэт мөнгийг тулгамдсан салбарт, хэрэгцээтэй зүйлд, бодит үр дүнтэйгээр зарцуулах шаардлагатай байгаа юм.
Хариулт (0 )