khovd.mn

М.Амарсанаа: Битгий уйл, сэтгэлээ чанга байлгаарай

Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа талийгаач охины ар гэрт 50 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ. Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутаг дэвсгэрт 2026 оны наймдугаар сарын 1-ний өдөр сураггүй болсон 10 настай А.Амина охин харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Тус хэргийг Улаанбаатар хот дахь Цагдаагийн ерөнхий газрын холбогдох албанд шилжүүлэн шалгаж байгаа. Охины ар гэрийнхэн […]

0
191
М.Амарсанаа: Битгий уйл, сэтгэлээ чанга байлгаарай

Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа талийгаач охины ар гэрт 50 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ.

Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутаг дэвсгэрт 2026 оны наймдугаар сарын 1-ний өдөр сураггүй болсон 10 настай А.Амина охин харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Тус хэргийг Улаанбаатар хот дахь Цагдаагийн ерөнхий газрын холбогдох албанд шилжүүлэн шалгаж байгаа.

Охины ар гэрийнхэн хэргийн асуудлаар Улаанбаатар хотод очсон бөгөөд цаашид хотод шилжин суурьших талаар манай сайт мэдээлж байсан.

Тэгвэл өнөөдөр Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа талийгаач охины ээж Б.Алтангүлийг хүлээн авч уулзан, ар гэрт нь шаардлагатай дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, 50 сая төгрөгийн мөнгөн тусламж үзүүлэхээр болжээ.

Уг мөнгөн тусламжийг есдүгээр сарын сүүлээр болох Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэн шийдвэрлэх юм.

Тэрээр “Ийм таагүй зүйл болно гэж хэн ч төсөөлөөгүй байх. Үнэхээр харамсалтай үйл явдал боллоо. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар та бүхний уй гашууг хуваалцаж байгаа шүү. Тамгын газрын зүгээс нэг өмгөөлөгчийн хөлсийг төлж байгаа. Аймгийн Засаг дарга хүүхдийн төлөө хүн байдаг. Удахгүй болох Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар оруулна. Манай Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхан дэмжих байх гэж бодож байна” хэмээн ярьсан юм.

Мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын зүгээс талийгаач охины ар гэрт хууль зүйн туслалцаа үзүүлэх нэг өмгөөлөгчийн зардлыг шийдвэрлэж байгаа аж.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл