khovd.mn

Оюутнуудаа зоддог “Мирас” бүлгэмийн үнэн төрх

Оюутнуудаа зоддог “Мирас” бүлгэмийн үнэн төрх Баян-Өлгий аймаг дахь “Пазилет” ТББ-ын Ховд дахь салбарын “Мирас” дотуур байрны багш оюутан, хүүхдүүдийн биед халдаж, зодож буй гэх камерын бичлэг цахим орчинд ил болсон. Тус асуудлаар манай сайт “Мирас” дотуур байрны оюутнуудаас тодрууллаа. Тэдний хэлснээр, оюутнууд оройн 19:00 цагт Исламын шашны чиглэлээр мөргөл үйлддэг бөгөөд өдөрт нэг удаа […]

0
397
Оюутнуудаа зоддог “Мирас” бүлгэмийн үнэн төрх

Оюутнуудаа зоддог “Мирас” бүлгэмийн үнэн төрх

Баян-Өлгий аймаг дахь “Пазилет” ТББ-ын Ховд дахь салбарын “Мирас” дотуур байрны багш оюутан, хүүхдүүдийн биед халдаж, зодож буй гэх камерын бичлэг цахим орчинд ил болсон.

Тус асуудлаар манай сайт “Мирас” дотуур байрны оюутнуудаас тодрууллаа. Тэдний хэлснээр, оюутнууд оройн 19:00 цагт Исламын шашны чиглэлээр мөргөл үйлддэг бөгөөд өдөрт нэг удаа 30 минут орчим мөргөл үйлддэг байна. Мөргөл үйлдэхдээ анги, ангиараа сууж, казак хэл дээрх ном уншдаг бөгөөд сард 80 мянган төгрөгийн урамшуулал авдаг гэж оюутнууд хэллээ.

Тус бүлгэмийн үйл ажиллагааны талаар 10 жил хөрш нь байсан М.Баасанжаваас тодруулахад: “Энэ хүмүүс урд нь буудал байдаг газрын урд талын хоёр давхрыг худалдаж авсан. Манай гэр хойд талд нь байдаг. Эд нар шашны үйл ажиллагаа явуулдаг, үүнийгээ нуудаг. Би харсан. Дугуй цагаан малгай өмсөөд зан үйлээ хийдэг. Энд байдаг багш нар сүүлийн үед намайг маш их дарамталж байгаа. ‘Зайл, ална, хэрчинэ’ гэж хэлдэг. Би хойд талын 200 метр квадрат байраа зараагүй. Үүнээс болж уурлаж байгаа юм шиг байсан.

Бичлэг дэарх оюутнуудыг зодож байгаа хүнээс гадна ийм зан авиртай олон хүмүүс бий. Манай гэр бүлийнхэн айгаад гадуур явахад хэцүү болсон. Бид цагдаад зургаадугаар сард өргөдөл өгсөн. ‘Ховдын цагдаа нар надад үйлчилдэггүй’ гэж бидэнд хэлж байсан” хэмээн ярьлаа.

Харин Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй “Мирас” төрийн бус байгууллагын дотуур байрны багш Х.Жегсамбайгаас нөхцөл байдлыг тодруулахад:

“Тухайн явдал дөрөвдүгээр сард болсон юм байна лээ. Одоо бол захиралгүй байгаа. Захирлыг зөвлөлийн гишүүд томилох байх. Энэ дотуур байранд их сургууль, коллежийн Баян-Өлгий, Баян-Өлгийн Булган сум, Ховд аймгаас 25 гаруй оюутан байгаа.

Оюутнуудаас жилдээ нэг сая төгрөгийн төлбөр авдаг. Манай дотоод журамд хүүхэд зодох юм байхгүй. Зодсон багш ажлаасаа гарсан.

Энэ газар захиралтай нийлээд 5-6 багш байдаг. Мөргөл үйлддэггүй. Тийм юм байхгүй. Би өмнөх жил ирсэн жижүүр багш.

Хойд талбайгаа сунгаж байгаа. Нэг өрөөнд 6-7 ор байдаг тул оюутнуудаа оруулахын тулд засвар хийж байгаа.

Бид Монгол хэл мэддэггүй оюутнуудад гаднаас багш оруулж ирж, Монгол хэл зааж байгаа.

Удирдлагууд хотод байгаа. Манай оюутнууд 07:30 цагт хичээлдээ явна. Орой 19:00, 20:00 цагийн үед гаргахгүй. Гарвал чөлөө авч явна” хэмээн ярьлаа.

Оюутнуудын нөхцөл байдлын хувьд жижиг өрөөнд 6-8 оюутан байрладаг байна.

Мөн тус дотуур байрны оюутнууд “өдөрт 30 гаруй минут мөргөл хийж, залбирал үйлддэг” гэж байгаа бол байрны багшийн зүгээс “ийм зүйл байхгүй” хэмээн үгүйсгэж байна. Өөрөөр хэлбэл, энэ асуудлаар эх сурвалжуудын мэдээлэл хоорондоо зөрж байгаа нь анхаарал татаж байгаа юм.

Тус байр оюутан бүрээс жилд нэг сая төгрөгийн төлбөр авдаг бөгөөд байрны тог, цахилгаан, дулаан болон багш нарын цалин зэрэг зардлыг хэрхэн санхүүжүүлдэг нь мөн анхаарал татах асуудал юм.

Иймд тус байгууллагын үйл ажиллагаа, санхүүжилт, оюутнуудын амьдрах орчин, шашны үйл ажиллагаа явуулдаг эсэх болон багшийн оюутанд халдсан гэх асуудлыг холбогдох байгууллагууд шалгаж, бодит нөхцөл байдлыг тогтоох шаардлагатай байгаа юм.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл