khovd.mn

Мах нийлүүлдэг газар нь Еркежан дэлгүүрт махаа авч ирж өгөөгүй, мөн нөөцийн мах худалдан борлуулах цагийн хуваарийг зааж өгөөгүй учраас иргэд бухимдах шалтгаан болсон гэв.

  Ховд аймагт ковид-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссоос тодорхой шийдвэрүүдийг гаргаж, хязгаарлалт тогтоогоод байгаа билээ. Үүнээс үүдэн ард иргэд хүнс, түлээ түлшний хомсдолд орох нөхцөл бүрдээд байсан. Ийм ч учраас аймгийн ЗДТГ-аас нөөцийн махыг зах зээлээс хямд үнээр ард иргэдэд худалдан борлуулах 10 түр цэгийг зааж өгсөн байдаг. Үүний нэг нь Жаргалант сумын Рашаант […]

0
349
Мах нийлүүлдэг газар нь Еркежан дэлгүүрт махаа авч ирж өгөөгүй, мөн нөөцийн мах худалдан борлуулах цагийн хуваарийг зааж өгөөгүй учраас иргэд бухимдах шалтгаан болсон гэв.

 

Ховд аймагт ковид-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссоос тодорхой шийдвэрүүдийг гаргаж, хязгаарлалт тогтоогоод байгаа билээ. Үүнээс үүдэн ард иргэд хүнс, түлээ түлшний хомсдолд орох нөхцөл бүрдээд байсан. Ийм ч учраас аймгийн ЗДТГ-аас нөөцийн махыг зах зээлээс хямд үнээр ард иргэдэд худалдан борлуулах 10 түр цэгийг зааж өгсөн байдаг. Үүний нэг нь Жаргалант сумын Рашаант багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг Еркежан дэлгүүр юм. Тэгвэл тус дэлгүүр нь ард иргэдэд үйлчлэхгүй, хүндрэл чирэгдэл учруулж, хэл амаар доромжилж байна гэх иргэдийн гомдлын мөрөөр Ховд.мн сайт газар дээр нь очиж сурвалжиллаа. Тухайн үед Еркежан дэлгүүрт мах нийлүүлдэг газар нь махаа авч ирж өгөөгүй, мах худалдаалах цагийн хуваарийг тодорхой зааж өгөөгүй учраас иргэд бухимдаж, бөөгнөрөл үүсэх  шалтгаан болсон тухай Еркежан дэлгүүрйин эзэд тайлбарлалаа. Цаашид холбогдох салбарынхан нөөцийн махны худалдаа үйлчилгээнд анхаарлаа хандуулах шаардлага бий болж байна. 

2021.04.05 

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл