khovd.mn

Иргэн Э-ийн 25 га газрын торыг албадан буулгаж газрыг чөлөөлж байна

Ховд аймгийн Чандмань сумын Урд гол гэдэг газар иргэн Э 25 га бэлчээрийн газрыг зөвшөөрөлгүй торлон авчээ. Үүнээс үүдэн тус багийн зарим малчид бэлчээрийн газаргүй болжээ. Иргэн Э-г тор татаж эхлэх үед сумын удирдлагууд болон газрын даамлын зүгээс шаардлага тавьсан ч хүлээж аваагүй байна. Иймд Ховд аймгийн ГХБХБГ-ын газрын төлбөр хариуцсан мэргэжилтэн М.Батсайханаар ахлуулсан ажлын […]

0
3972
Иргэн Э-ийн 25 га газрын торыг албадан буулгаж газрыг чөлөөлж байна

Ховд аймгийн Чандмань сумын Урд гол гэдэг газар иргэн Э 25 га бэлчээрийн газрыг зөвшөөрөлгүй торлон авчээ. Үүнээс үүдэн тус багийн зарим малчид бэлчээрийн газаргүй болжээ. Иргэн Э-г тор татаж эхлэх үед сумын удирдлагууд болон газрын даамлын зүгээс шаардлага тавьсан ч хүлээж аваагүй байна. Иймд Ховд аймгийн ГХБХБГ-ын газрын төлбөр хариуцсан мэргэжилтэн М.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж татсан торыг нь  албадан буулгаж газрыг чөлөөлж байна. Нэг талдаа иргэн Э хөрөнгө санхүү, хийсэн ажил хөдөлмөрөөрөө хохирч байгаа ч нөгөө талдаа хууль зөрчөөгүй бол ийм асуудал үүсэхгүй байсан билээ. Цаашид иргэд дур мэдэн шон суулгаж, тор татаж, байшин барилга барьж хүндрэл чирэгдэл учруулахгүй байхыг ГХБХБГ-аас анхаарууллаа.

2021.09.25 

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл