Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт оршин суух иргэний хувийн сууцанд гал гарлаа гэх дуудлага өнөөдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 18-ний өдрийн 13:42 цагт Баруун бүсийн төв-Хов аймгийн ОБГ-т ирснээр гал түймэр унтраах 48-р ангийн бие бүрэлдэхүүн 3 техник хэрэгсэлтэйгээр нөхцөл байдал дээр ажиллаж галыг унтраах ажлыг түргэн шуурхай зохион байгууллаа. Гал түймэр унтраах 48-р ангийн захирагч, хошууч н.Очирбадамаас гал гарсан шалтгааныг тодруулахад галын дүгнэлт гарах болоогүй байна, тухайн байшин эзэнгүй байсан, дотроосоо гал гарсан гэх мэдээллийг өглөө. Ард иргэд цаашид гэр орноо эзэнгүй орхиж явахгүй байхыг ОБГ-аас анхаарууллаа
2022.02.18
Хариулт (0 )