Ард иргэдийн ухамсаргүй үйлдлээс болж Ховд хот хогийн 2 цэгтэй болчихсон байна гэж хэлж болно. Хогийн төвлөрсөн цэг байсаар байтал иргэд хаа хамаагүй газар хог хаяж замын хажуу тал руу асгадаг байдал нь сүүлдээ авто машин зорчих боломжгүй болтлоо хогоор дүүрсэн байна. Үүнээс үүдэн хогийн нэгдсэн цэг рүү хог ачсан авто машинуудын зам хаагдахад хүрээд байгаа юм. Тэгвэл өнөөдөр Шинэ Ховд Жаргалант ТҮК-ийн ажилчид бульдозероор хогийг түрж зайлуулж, зам харгуй гаргах ажлыг хийж байна. Энэ асуудлаар Шинэ Ховд Жаргалант ТҮК-ийн дарга Д.Бумцэндээс тодрууллаа. Тэрээр техник эвдрээд засаж байх 20 хоногийн хугацаанд иргэд хаа хамаагүй хогоо асгаж зам харгуйг хаасан байна. Бид богино хугацаанд техникийн хүчээр хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулна гэлээ.
Хариулт (0 )