Ховд аймагт баригдаж байгаа барилга байгууламж, орон сууцны гадна орчны тохижилт байхгүй, ажлын явцыг хяндаггүй гэх шүүмжлэлүүд иргэд олон нийтийн дунд бий болсоор ирсэн. Үүнд гол анхаарлаа хандуулах ёстой хүн нь аймгийн ерөнхий архитектор байдаг. Тэгвэл аймгийн ерөнхий архитектороор 18 жил гарантай хугацаанд ажилласаар ирсэн З.Өмиртайгаас тодруулан ярилцлаа. Тэрээр хэлэхдээ би 18 жил ерөнхий архитектороор ажиллахдаа цалин аваагүй, нэг ч төгрөг авахгүй ажилласаар ирсэн. Ховд хот ерөнхий төлөвлөгөөнийхөө дагуу явж байгаа.
Барилга орон сууцнуудыг зөвхөн би хүлээж авдаггүй, олон хүн хүлээж авдаг хэмээв. Дэлгэрэнгүй мэдээллийг видео бичлэгээс үзнэ үү.18 жил гаруй хугацаанд аймгийн ерөнхий архитекторын албан тушаалд заларсан түүнд аймгийн ерөнхий төлөвлөгөө, чанаргүй барилга байгууламж, орон сууцнууд хүлээж авах асуудал хамааралгүй юм шиг асуудалд хандаж байгаа нь ихээхэн анхаарал татаж байна.2022.12.28
Хариулт (0 )