Ховд аймгийн залуучууд энэ сарын 05-ний өдөр аймгийн төв талбайд тайван жагсаалыг эхлүүлж аймгийн удирдлагуудаас хариуцлага нэхэж, хэд хэдэн асуудлаар шаардлага хүргүүлсэн. Тэгвэл залуус өнөөдөр дахин жагсаалаа үргэлжлүүлж нутгийн удирдлагын өмнөх талбайд ажлаа хий хэмээн уриа лоозон барьж жагслаа. Энэ үеэр аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхболд гарч ирж жагсагч залуучуудтай уулзлаа. Харин энэ үеэр ЗДТГ-ын дарга Д.Энхболд үг хэлж үзэл бодлоо илэрхийлсэн нэр бүхий иргэнийг загнаж, чи ухаантай гарч ирээд яриад байгаа юм биш, олон юм битгий ярь хэмээв. Түүний хэлсэн үгэнд бухимдсан иргэд дахин бухимдаж загнахгүй байхыг шаардлаа. Уг нь төр нь иргэнээ сонсдог жишиг МУ-д бий болчихвол иргэдийн санал хүсэлт ямар үнэ цэнэтэй болохыг ойлгоно. Түүнээс биш дарга гэсэн албан тушаалаар иргэдээ далайлгах нь зүйд нийцэхгүй асуудал юм. Ямартай ч иргэд төрд үгээ хэлж үзэл бодлоо илэрхийллээ. Эрхэм дарга нар цаашид хэрхэхийг харах л үлдлээ. 2022.04.08
Хариулт (0 )