Аймгийн шуурхай штаб өнөөдөр мэдээлэл хийлээ.
Баруун бүс төв-Ховд аймгийн ОБГ-ын дарга хурандаа Б.Алтанбадралтаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж халаалт дулаан доголдож орон сууцнуудын айл өрхүүдээр газар дээр нь явж нөхцөл байдалтай танилцан гомдлыг арилган ажилласан байна. Ажлын хэсэг Тулгын 45 айл, 1 дүгээр 80 айл, 1-2-3 дугаар 36 айл, тулгын 30 айлын оршин суугч нартай уулзаж байрнуудад гидравил тохируулгыг өөрчилж, зарцуулалтыг нэмэх, замаар халаалт дулааны доголдлыг сайжруулж, халаалтыг хэвийн болгон иргэдийн гомдлыг шийдвэрлэж ажилласан байна. Мөн Баруун бүсийн төв- Ховд аймгийн ОБГ-ын 7043105 дугаарын утсанд халаалт дулааны үйл ажиллагаатай холбоотой иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авч Дулааны Бадамлах дөл ХХК, Ховд дулааны станц ТӨХК, Шим ус ОНӨААТҮГ-дад үүрэг чиглэл өгч иргэдийн гомдлыг арилгаж ажилласан байна.
Хариулт (0 )