Аймгийн засаг даргыг сонгох ИТХ-ын 8 дугаар хуралдаан энэ сарын 26-ний өдөр болсон юм. Энэ үеэр АН-аас ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Д.Батхуяг ИТХ-ын дарга Г.Пүрэвгандиас яг ямар эрх зүйн актыг үндэслэж 8 дугаар хуралдааныг зарлаж засаг даргын сонгуулийг явуулж байгаа юм. Үнэхээр засаг дарга Б.Дүгэржав Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг гацаасан юм уу гэх асуултыг асуулаа. Харин Г.Пүрэвганди хэлэхдээ энэ сарын 18-ний өдөр МУЗГХЭГ-аас над руу утсаар ярьж мэдэгдсэн байгаа. Бид хуулийн хүрээнд энэхүү хурлыг хийж байна хэмээв. Дэлгэрэнгүй бичлэгийг сайтын пэйж хуудаснаас үзнэ үү.2022.08.27
Хариулт (0 )