khovd.mn

Дөргөн суманд өдөрт 20 орчим ковидын халдвар бүртгэгдэж байна

Ховд аймгийн Дөргөн сумын Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлэгийн ажилчид сумынхаа 3162 хүн амд эмнэлэгийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Тус эмнэлэг нь 10 хүн хүлээж авах хүчин чадалтай бөгөөд өнөөдрийн байдлаар ковидын нөхцөл байдлаас шалтгаалан ачаалал ихтэй ажиллаж байгаа юм.  Ковидоос гадна томуу томуу төст өвчний гаралт ч нэмэгдэх хандлагатай байгаа аж.  Гэсэн хэдий […]

0
487
Дөргөн суманд өдөрт 20 орчим ковидын халдвар бүртгэгдэж байна

Ховд аймгийн Дөргөн сумын Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлэгийн ажилчид сумынхаа 3162 хүн амд эмнэлэгийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Тус эмнэлэг нь 10 хүн хүлээж авах хүчин чадалтай бөгөөд өнөөдрийн байдлаар ковидын нөхцөл байдлаас шалтгаалан ачаалал ихтэй ажиллаж байгаа юм. 

Ковидоос гадна томуу томуу төст өвчний гаралт ч нэмэгдэх хандлагатай байгаа аж.  Гэсэн хэдий ч байгууллагынхаа дотоод нөөц боломжинд тулгуурлан эмнэлгийн тусламж үйлчилгээг ард иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэж байгаа хэвтэн эмчлүүлэгчид талархалтай байгаагаа илэрхийллээ. 

Тус суманд ЭМТ-ийн 15 ортой шинэ барилга баригдаж байгаа юм байна. Тус эмнэлэг энэ онд ашиглалтанд орчихвол эмч эмнэлэгийн ажилчдын ажиллах орчин сайжирч, сумын иргэд тав тухтай цэвэрхэн тохилог орчноор үйлчлүүлэх бүрэн боломж бүрдэнэ 

2022.01.22 

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл