Тодруулбал: 2022 оны 01 дүгээр сарын 22-ний өдрийн 21:00 цаг орчимд Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн уур баагьдаг гэх газарт приус 20, приус 10 маркийн авто машинууд осолдлоо гэх дуудлага Баруун бүсийн төв- ОБГ-т ирсэн байна. Дуудлага мэдээллийн дагуу ОБГ-ын эрэн хайх аврах ангийн 10 алба хаагч ослын газарт очиж 18 цагийн турш ажиллаж байж авто машинуудыг 10 метрийн гүнээс татан гаргаж эздэд нь хүлээлгэн өгчээ. Авто машинуудад нийт 8 том хүн зорчиж явсан бөгөөд азаар хүний амь нас эрсдээгүй, бэртэл гэмтэл аваагүй байна.
Тухайн иргэд Дөргөн сумын нутгийн иргэд юм байна. Он гарснаар ОБГ-т гол устай холбоотой 4 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Дуудлага мэдээллийн мөрөөр ОБГ-ын алба хаагчид цаг тухайн үед нь түргэн шуурхай ажиллаж иргэдийн эд хөрөнгө, амь насыг авран хамгаалсаар иржээ. Сүүлийн үед иргэд зам товчилж, хялбар аргаар бүрэн хөлдөөгүй мөсөөр зорчих явдал их байгаа юм байна. Иймд иргэд өөрийгөө болон өрөөл бусдыг эрсдлээс хамгаалж бүрэн гүйцэт хөлдөөгүй мөсөөр зорчихгүй байхыг анхаарууллаа.
2022.01.23
Хариулт (0 )