khovd.mn

Г.Өөдэй: Би аудитын газрын албан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна

ШӨХТГ-ын улсын байцаагчийн нэрээр Ховд аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Н.Ганзориг, Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны дарга Г.Өөдэй, Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн н.Гэрэлмаа нар цалингийн 30 хувийн нэмэгдэл авч ирсэн ч Ховд аймагт үнийн хөөрөгдөл бий болсоор байгаа юм. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд эдгээр 3 хүн нэмэгдэл авч ирсэн нь журам зөрчиж байна […]

0
1360
Г.Өөдэй: Би аудитын газрын албан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна

ШӨХТГ-ын улсын байцаагчийн нэрээр Ховд аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Н.Ганзориг, Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны дарга Г.Өөдэй, Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн н.Гэрэлмаа нар цалингийн 30 хувийн нэмэгдэл авч ирсэн ч Ховд аймагт үнийн хөөрөгдөл бий болсоор байгаа юм. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд эдгээр 3 хүн нэмэгдэл авч ирсэн нь журам зөрчиж байна гэж үзээд Ховд аймаг дахь төрийн аудитын газраас албан шаардлага хүргүүлж цалингийн нэмэгдлийг нь зогсоосон байна. Тэгвэл санхүүгийн хяналт дотоод аудитын албаны дарга Г.Өөдэй би энэ албан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хууль дүрмийн дагуу нэмэгдэл авч байсан гэх тайлбарыг өгч байна. Мөн түүнээс өнгөрсөн хугацаанд ямар ажил хийв, үнийн хөөрөгдлийг бууруулж чадсан эсэхийг тодруулахад бид үнийг шууд бууруулж чадахгүй, судалгааны ажлуудыг хийсэн, үнэ бууруулах нь төрийн бодлогоор зохицуулах асуудал хэмээв.  Үүнээс үзэхэд тэд өнгөрсөн хугацаанд судалгааны ажлаас өөр ажил хийгээгүй бололтой. 

2022.03.24 

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл