Монгол Улсын сонсголгүй иргэдийн үндэсний холбооны төлөөллийг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди хүлээн авч уулзан санал хүсэлтийг нь сонссон байна.
Тус холбооноос “Зүрхний сонор” түүхэн замнал, сургамж, амжилт ном, “Олон улсын дохионы хэлээр ярьж хамтдаа сурцгаая” номыг орон нутгийн удирдлагуудад танилцуулж, Монгол Улсын сонсголгүй иргэдийн үндэсний холбооноос хийж хэрэгжүүлж байгаа ажлуудынхаа талаар санал солилцлоо.
Мөн энэ үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гарган, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан Д.Нямбатыг “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан” тэмдгээр, Р.Лхагвасүрэнг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны “Жуух бичиг”-ээр, Г.Нандинчимэгийг Боловсролын үйлчилгээний “Хүндэт ажилтан” тэмдгээр, Б.Бямбадорж, Б.Мөнхзул, Х.Цэцэгчулуун нарыг “Мянгат малчин” цол тэмдгээр шагнажээ. Г.Нандинчимэгийн хувьд Хөгжил Политехник коллежийн үйлчлэгч. Түүний хувьд эрхэлсэн ажилдаа үнэнч, цэвэрч нябай нэгэн гэдгийг хамт олон нь хэлдэг. Шагнал нүдээ олох сайхан. Түүнд халуун баяр хүргэе.2022.12.23
Хариулт (0 )