khovd.mn

Гавьяатын шагналын ерөнхийлөгчийн зарлигийг гэрт нь уншиж шагналыг нь гардууллаа.

Ховд аймгийн Булган сумын иргэн МУ-ын аварга тариаланч С.Бааст гуай МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар МУ-ын гавьяат цол хүртлээ. Түүний шагналыг МУ-ын ерөнхий сайдын зөвлөх З.Мэндсайхан болон сумын удирдлагууд өргөө гэрт нь ирж ерөнхийлөгчийн зарлигийг уншиж өгч их хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө. С.Бааст гуайнх сүүлийн 20 гаруй жил газар тариалан эрхэлж байна. 10 гаруй нэр төрлийн жимс жимсгэнэ тариалж […]

0
239
Гавьяатын шагналын ерөнхийлөгчийн зарлигийг гэрт нь уншиж шагналыг нь гардууллаа.

Ховд аймгийн Булган сумын иргэн МУ-ын аварга тариаланч С.Бааст гуай МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар МУ-ын гавьяат цол хүртлээ. Түүний шагналыг МУ-ын ерөнхий сайдын зөвлөх З.Мэндсайхан болон сумын удирдлагууд өргөө гэрт нь ирж ерөнхийлөгчийн зарлигийг уншиж өгч их хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө. С.Бааст гуайнх сүүлийн 20 гаруй жил газар тариалан эрхэлж байна. 10 гаруй нэр төрлийн жимс жимсгэнэ тариалж намартаа хураан авч нутгийн иргэдээ байгалийн хөрсөнд ургасан 100 хувийн эко жимс жимсгэнээр хангасаар иржээ. Жилдээ 30 тонн жимс жимсгэнэ хурааж аймаг орон нутаг болон бусад аймаг руу зах зээлд борлуулдаг. Өнөөдрийн байдлаар 50 гаруй хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна. Мөн тэр бум модны хүрээнд нэг сая үрсэлгээ хийж, цөлжсөн 60 га газарт усалгаа хийж мод тарьж ургуулжээ.2023.02.17

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл