khovd.mn

Б.Сандагсүрэн: Би мэдэхгүй байна.Нягталж шалгана

2017 оны 07 сарын 04-ний өдрийн 2 дроб 1670 тоот албан бичиг Гадаад харилцааны яамны консулын газарт хаяглагджээ. Тус албан бичигт 2017 оны 08 сарын 18-23-ний өдрүүдэд Япон улсын Шиманэ мужийн захиргаанаас зохион байгуулж буй “Шиманэ зүүн хойд азийн харилцааны жигүүр 2017” хөтөлбөрт оролцох болсон тул аймгийн ИТХ-ын олон нийт иргэдтэй харилцах хэлтсийн хэлтсийн мэргэжилтэн […]

0
782
Б.Сандагсүрэн: Би мэдэхгүй байна.Нягталж шалгана

2017 оны 07 сарын 04-ний өдрийн 2 дроб 1670 тоот албан бичиг Гадаад харилцааны яамны консулын газарт хаяглагджээ. Тус албан бичигт 2017 оны 08 сарын 18-23-ний өдрүүдэд Япон улсын Шиманэ мужийн захиргаанаас зохион байгуулж буй “Шиманэ зүүн хойд азийн харилцааны жигүүр 2017” хөтөлбөрт оролцох болсон тул аймгийн ИТХ-ын олон нийт иргэдтэй харилцах хэлтсийн хэлтсийн мэргэжилтэн М.Нямтулга, нутгийн удирдлага бодлого албан зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Октябрь нарт албан паспорт олгож өгнө үү гэжээ.Энэ бичиг баримтыг хэн үйлдэв гэдэг нь анхаарал татаж байгаа юм.ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнгээс тодруулахад би мэдэхгүй байна, яагаад манайхаас ийм бичиг явсныг нягталж шалгана, шаардлагатай бол цагдаагийн байгууллагад өгч шалгуулна гэдэг тайлбарыг өглөө.Хамгийн хачирхалтай нь даргын гарын үсэг албаны тамгаар баталгааждаг албан бичгийг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн нар бид мэдэхгүй гээд сууж байгаа нь өөрөөсөө бултуулах арга  хайж байж ч болзошгүй юм. Ямартай ч ИТХ-ийн дээрх албан тушаалд эдгээр 2 хүн ажиллаж байгаагүй. Б.Октябрь нь хурлын даргын нарийн бичиг хийж байгаад ажлаасаа гарсан гэдэг мэдээлэл байна. Энэ хүн яагаад ажлаасаа гарав гэдэг нь ч эргэлзээтэй. Ямартай ч хуурамч бичиг баримт бүрдүүлэх нь эрүүгийн гэмт хэрэг юм. Үүнийг яагаад Ховд аймаг дахь цагдаагийн газар шалгахгүй байна вэ? Бид энэ асуудлыг дахин сурвалжилна. 2022.02.25

 

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл