Б.Гантулга нь ойн бүсэд 0.5 га газар эзэмшдэг. Тэрээр газраа 2017 оны 09-р сарын 21-ны өдөр Жаргалант сумын ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан Т.Цагаанхишигээс зээлүүлсэн мөнгөнийхөө оронд эрх шилжүүлж аваад амралт сувилалын газр байгуулсан нь газрын тухай хуулийн 40.1.1 40.1.6 дахь зүйл заалтуудыг удаа дараа ноцтой зөрчсөн гэж мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гарсан байдаг. Өөрөөр хэлбэл газраа зориулалтын бусаар ашигласан гэсэн үг юм. Жаргалант сумын ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан Т.Цагаанхишиг хувьдаа зээлсэн мөнгөнийхөө оронд яагаад газар наймаалцав гэдэг нь анхаарал татлаа. Үүний цаана албан тушаалаа урвуулан ашигласан байх магадлал ч өндөр байна. Б.Гантулга нь аймгийн засаг дарга асан Л.Галбадрахын эхнэр юм.
Өөрөө ярилцлага өгөх боломжгүй байсан тул түүний нөхөр Л.Галбадрах манай сайтад ярилцлага өглөө. Тэрээр хэлэхдээ манайх Т.Цагаанхишигт нилээд хэдэн жилийн өмнө 3 сая төгрөг зээлүүлсэн юм. Зээлүүлсэн мөнгөнийхөө оронд уг газрын авсан хэмээн ярилаа. Т.Цагаанхишиг нь 2017 оны 09-р сард Б.Гантулгад 0.5 га газрыг зээлсэн мөнгөнийхөө оронд эрх шилжүүлж өгсөн бол мөн оны 10-р сарын 03-ны өдөр Бугаан гол захын эзэн бизнесмен Т.Хүдэрчулуунд мөн 0.5 га газрыг эрх шилжүүлж өгсөн байна. Т.Хүдэрчулуун нь харин авсан газраа бас л зориулалтын бусаар ашиглаж төмс хүнсний ногоо тарих зорилгоор газар хагалажээ. Энэ мэтчлэн нийтийн эзэмшлийн талбайг хувийн өмч юм шиг ашиглаж дураараа дуригагсадыг давруулж, далан дээрээ тоглуулсаар байх уу. Ойн бүсэд газар эзэмшиж, мод бут тайрч, байшин барилга барьж буй эрх мэдэлтнүүдэд хэн хариуцлага тооцох вэ. Энэ асуудал олон нийтийн анхаарлын төвд байна.
2021.08.03
Хариулт (0 )