khovd.mn

Б.Баяртуяа:ГБХЗХГ хүүхдэд өмгөөллийн үйлчилгээг үзүүлж байна

Ховд аймгийн Дарви сумын цагдаагийн хэсэг дээр хүүхдийн эрх ноцтой зөрчигдсөн байж болзошгүй асуудлын мөрөөр аймгийн ГБХЗХГ-ын дарга Б.Баяртуяагаас тодруулж, энэ асуудалд хэрхэн анхаарч байгааг тодрууллаа.  Тухайн мэдээллийг сонсоод сумынх нь хүүхэд хамгааллын хамтарсан багийг хуралдуулсан. Тэд хуралдаад анхан шатанд нь нөхцөл байдлын үнэлгээг хийгээд  саналаа манайх руу явуулах ёстой байдаг. Тийм ч учраас анхан […]

0
566
Б.Баяртуяа:ГБХЗХГ хүүхдэд өмгөөллийн үйлчилгээг үзүүлж байна

Ховд аймгийн Дарви сумын цагдаагийн хэсэг дээр хүүхдийн эрх ноцтой зөрчигдсөн байж болзошгүй асуудлын мөрөөр аймгийн ГБХЗХГ-ын дарга Б.Баяртуяагаас тодруулж, энэ асуудалд хэрхэн анхаарч байгааг тодрууллаа. 

Тухайн мэдээллийг сонсоод сумынх нь хүүхэд хамгааллын хамтарсан багийг хуралдуулсан.

Тэд хуралдаад анхан шатанд нь нөхцөл байдлын үнэлгээг хийгээд  саналаа манайх руу явуулах ёстой байдаг.

Тийм ч учраас анхан шатанд хийгдсэн үнэлгээг бид өнөөдөр өглөө хүлээж аваад хариу арга хэмжээнүүдийг авч байна.

Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо хуралдаад энэ асуудлыг ч мөн танилцуулж ажлын хэсэг байгуулаад ажиллах шийдэлд хүрсэн.

Одоогийн байдлаар манайхаас хүүхдийн эрхийн байцаагч, сэтгэл зүйч, өмгөөлөгч томилон Дарви сум руу явуулсан.

Мөн хүүхдэд хамгааллын үйлчилгээг үзүүлж, түр хмагаалах байранд авах шийдвэрийг гаргаад байна.

Энд хүүхдийн эрхийн хэд хэдэн ноцтой зөрчлүүд харагдаж байна. Цаашид бид энэ асуудалд анхаарч шаардлагатай үйлчилгээнүүдийг үзүүлэн ажиллах болно. 

2022.04.18 

 

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл