Ард түмний хайртай бяцхан дуучин Б.Батэнэрэл өнөөдөр Ховд аймагт ирэх үеэр түүнтэй хэсэгхэн хугацаанд яриа өрнүүлсэн юм. Тэрээр Баруун бүсийн тулгуур төв Ховд хотод анх удаагаа ирсэн гэлээ. Ховд аймагт ирсэн чинь хамаг ядаргаа тайлагдах шиг боллоо, миний төсөөлж байснаас ч сайхан аймаг байдаг юм байна хэмээгээд урт насалж удаан жаргаж, үр хүүхдүүдийнхээ сайн явааг үзээрэй гэж ерөөв. Мөн тэрээр Хийморьтой 20 сугалаат аяны хүрээнд аймгийн 17 суманд тоглох юм байна. 2022.10.12
Хариулт (0 )