Цагдаагийн ерөнхий газрын ТЦА-аас “Аажуу явбал Аяндаа хүрнэ дээ” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж эхэллээ. Энэ хүрээнд Ховд аймаг дахь ЦГ-ын ЗЦТ-аас хурд хэмжиж, жолооч нарт зөвлөгөө зөвлөмж өгч ажиллалаа. Сүүлийн жилүүдэд зам тээврийн ослоос үүдэлтэй хүний амь нас эрсдсээр байна. Ослын шалтгааны дийлэнхи хувь нь хурд хэтрүүлснээс үүдэлтэй аж. Иймд алсын замд зорчиж буй жолооч нар хурдаа тохируулж, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж зорчихыг анхаарууллаа.
Хариулт (0 )