Энэ сарын 08-ний өдөр ИТХ-ын төлөөлөгч Т.Баярсайхан тэргүүтэй нэр бүхий хүмүүс хорио цээрийн дэглэм зөрчиж, нэг машин дээр 5 машины зөвшөөрөл гаргуулсан гэх шалтгаанаар дур зоргоороо аашилж аймгийн төвөөс гарахыг завдсан боловч цагдаагийн газрын албан хаагч зөрчлийг газар дээр нь илрүүлж аймгийн төв рүү буцаасан.
ИТХ-ын төлөлөгч Т.Баярсайхан Ховд.мн сайтын сэтгүүлчийн асуусан асуултанд “Чамд ямар хамаатай юм” гэдэг тайлбарыг өгсөн.
Ховд аймаг өнөөдрийн байдлаар авто машины хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа билээ. Түүний энэ үйлдэлд ард түмэн эгдүйцэн дургүйцэж төлөөлөгч байх бүрэн эрхээс нь хүртэл татан буулгахыг шаардаж байна. Тэгвэл жийп унасан нэр бүхий хүмүүст АОК зөвшөөрөл өгөөгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж зөрчлийн хэрэг нээн шалгуулах чиглэл өгсөн гэдгийг хэллээ.
2021.05.10
Хариулт (0 )