Ховд аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын хэлтсийн дарга, аймгийн ерөнхий архитектор З.Өмөртай нь зүй ёсны шаардлага тавьсан төрийн албан хаагч, ЗДТГ-ын ХОХБТХ-ийн мэргэжилтэн Д.Эрдэнэбатыг хуралдааны үеэр хэл үгээр доромжилж, эндээс гараад ална хэмээн заналхийлжээ. Иргэн ч бай төрийн албан хаагч ч бай хууль дүрэмд захирагдаж, сахилга хариуцлагатай байх ёстой.Тийм ч учраас Ховд аймгийн ИТХ-ын хорооны зүгээс түүнд хариуцлага тооцож өгөхийг шаардаж холбогдох албаныханд албан бичиг хүргүүлсэн байдаг. Ямартай ч З.Өмөртайг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Албаны эх сурвалжийн хэлж байгаагаар түүнийг өөрийнх нь хүсэлтээр Ховд аймгийн засаг дарга Э.Болормаагийн захирамжаар ерөнхий архитекторийн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэлээ. Тэгвэл түүнд төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн үйлдэлд нь мөн хариуцлага хүлээлгэх учиртай. Харин түүнд хэн хэрхэн хариуцлага тооцохыг хүлээж байя.
Хариулт (0 )