Сүүлийн үед иргэд цахим гэмт хэргийн золиос болж эдийн засаг, сэтгэл зүйгээрээ хохирох асуудал гарсаар байгаа юм байна. Иргэд ихэвчилэн цахимаар бараа бүтээгдэхүүн захиалах, хувийн нууцаа хэт их сошиал орчинд дэлгэснээс үүдэлтэй энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байгаа аж. Тиймээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ард иргэдийг мэдээ мэдээллээр хангах, тэдний эрх зүйн боловролыг дээшлүүлэх зорилгоор Булган сум дахь сум дундын цагдаагийн хэлтсээс “Хашир хүн алддаггүй””Халдлагаас хамгаалъя” уриатай цахим луйвары эсрэг нөлөөллийн аяныг хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд буюу Булган, Үенч, Алтай, Мөст, Цэцэг гэсэн 5 сумын хэмжээнд зохион байгуулахаар аяны нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Булган суманд үйл ажиллагаа явуулдаг хууль сахиулах болон төр захиргааны байгууллагууд, ард иргэдийн төлөөллүүд оролцож санал бодлоо хуваалцлаа. Уг аяныг зохион байгуулснаар энэ төрлийн гэмт хэргийн гаралт буурна гэж үзэж байна. Тус цагдаагийн хэлтсийн зүгээс гэмт хэргийн эсрэг урьдчилан сэргийлэх ажлуудыг эрчимтэй хийж байгаа нь ард иргэдийн талархлыг хүртэж байна. 2022.04.11
Хариулт (0 )