Х.Тамара өдгөө 70 нас зооглож байна. Тэрээр 17 наснаасаа эхэлж Ховдын хүнсний үйлдвэрээс ажлын гараагаа эхэлж байсан түүхтэй юм. Хүнсний үйлдвэр хувьчлагдаж хувь хүний мэдэлд орсноор Ховд аймгийн эдийн засаг тодорхой хэмжээнд уналтанд орж, үйлдвэрлэгчид ажилгүй болж, дотооддоо үйлдвэрлэдэг, талх нарийн боов,чихэр, архи, гурил будаа зэрэг бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэгдэж гарахаа больсон байна.Х.Тамарагийн хувьд үйлдвэр зогсмогц Улаанбаатар хотыг зорьж хувиараа хөдөлмөр эрхлэх болжээ. Хэсэг хугацаанд Нийслэлд амьдарч байгаад ийнхүү Ховд нутагтаа ирж ааруулан чихэр үйлдвэрлэж орон нутгийн иргэдийг эко чихрээр хангаж арга туршлагаасаа хуваалцаж байна. Ааруулан чихэрний орцны хувьд идэхэд зөөлөн, чихэрлэг бус, цэвэр аарц, арвайн гурил,шар тос зэрэг найрлагаар эцсийн бүтээгдэхүүн болж хэрэглэгчдийн гарт хүрч байна.
Ийнхүү Ховд аймгийн бренд нэгээр нэмэгдэж байгаад иргэд олон нийт талархалтай хүлээн авч, ааруулан чихэрний эрэлт хэрэгцээ эрс нэмэгджээ.
Та бүхэн захиалахыг хүсвэл 95405139 дугаарт холбогдоорой
2021.08.16
Хариулт (0 )