Улсын Онцгой комиссын шийдвэрээр долдугаар сарын 5-6-нд Алтанбулаг боомтоор иргэдээ татан авлаа. ОХУ-аас иргэдээ татан авах үеэр Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж зорчигчдын биеийн халууныг хэмжин, “Эрүүл мэндийн мэдүүлэг”-ийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгсэл, гар тээшинд халдваргүйжүүлэлт хийн ажиллажээ. Долдугаар сарын 5-ны өдөр долоон зорчигчийг сэжигтэй тохиолдлоор, 136 зорчигчийг ажиглалтад нийт 143 иргэнийг тусгаарлахаар холбогдох газруудад шилжүүлсэн бол 6-ны өдөр таван зорчигчийг сэжигтэй тохиолдлоор, 67 зорчигчийг ажиглалтад тусгаарлахаар Эрдэнэт хот руу шилжүүлсэн талаар Сүхбаатар боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албанаас мэдээллэсэн байна. Ингэснээр долдугаар сарын 5-6-ны өдрүүдэд нийт 215 иргэнийг татан авлаа.
Хариулт (0 )