АЛДАРТ ЭХИЙН 1,2 ДУГААР ЗЭРГИЙН ОДОН АВАХ ЭХЧҮҮДИЙН МАТЕРИАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ.
Алдарт эхийн 1, 2 дугаар зэргийн одон авах эхчүүдийн материалыг 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг дуустал нийгмийн ажилтан хүлээн авна.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
1. Эхийн цахим үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар
2. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /насанд хүрсэн бол иргэний үнэмлэхийн хамт нотариатаар батлуулах/
3. Гараар бичсэн өргөдөл /Ерөнхийлөгчийн Тамгын газарт өргөдөл гаргах нь гэж өргөдлийн толгойг бичээд хүүхдүүдээ томоос нь дараалуулан эрхэлж байгаа ажил, сурч байгаа сургуулийг бичнэ/
АНХААРАХ ЗҮЙЛ:
1. Өргөж авсан болон, Овог нэр сольсон хүүхэдтэй бол , овог нэр болон, үрчилсэн гэрчилгээг хамт канондуулах,
2. Хамгийн бага хүүхэд нь 1 нас хүрсэн байх /2023 оны 06 дугаар сарын 01-нээс өмнө/
3. 1 дүгээр одон авах бол 2 дугаар одонгийн үнэмлэхийн хуулбар хавсаргах
Лавлах утас: 95154334
Засаг даргын Тамгын газар
2023.01.04
Хариулт (0 )