Багануур дүүргийн Засаг даргын санаачлагаар 2018 оноос эхлэн хэрэгжиж байгаа урамшуулалт хөтөлбөр бол 400:400. Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчид Элсэлтийн Ерөнхий шалгалтдаа 750-с дээш оноо авсан тохиолдолд бэлтгэсэн багшийн хамт урамшуулал авдаг. Өдгөө гурав дахь жилдээ хэрэгжиж буй хөтөлбөрийн болзлыг энэ жил 9 хүүхэд хангаад байна. Үүнээс Нийгмийн тухай мэдлэг хичээлээр шалгуулагчдаас 4, Биологи 2, Физик 2, Математикийн хичээлээр шалгуулагчдаас 1 хүүхэд тус тус багтжээ.
Математикийн шалгалтын дундаж оноо, шалгуулагчдын дүн чанарын үзүүлэлтээр Багануур дүүргийн сурагчид нэгдүгээрт жагссан байна.
Эх суравлж: Багануур дүүргийн ЗДТГ
Хариулт (0 )