14 настай сургуулийн сурагч охин 3 залууд хүчиндүүлсэн гэмт хэрэг Ховд аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн. Уг хэрэг шийдэгдэхгүй 9 сар үргэлжилсэн учраас арга мухардсан ар гэр нь арга буюу хэвлэлд хандсан. Шүүх шинжилгээний дүгнэлт гараагүй учраас хэрэг удааширч байна, эхний дүгнэлт гарсан ч дараагийн дүгнэлт хүлээгдэж байна гэх тайлбарыг ГБХЗХГ-аас өгсөн. Тэгвэл бид аймгийн Шүүх шинжилгээний албанаас тодрууллаа. Шинжээч эмч хэлэхдээ манайх хуулийн хугацаанд 3 өдрийн дотор хариуг нь гаргаад өгчихсөн, манайхаас гарах ёстой бүх шинжилгээнүүд гарсан, хүлээгдэж байгаа хариу байхгүй гэж ярив. Шинжилгээний хариу гарчихаад байхад энэ хэрэг шийдэгдэхгүй яагаад 9 сар болов гэдэг асуулт гарч ирж байна. Энэ асуудлаар үргэлжлүүлэн сурвалжилна.
Хариулт (0 )