khovd.mn

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэгийн урилгаар есдүгээр сарын 27-30-нд Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэ нь Ерөнхий сайд Н.Учралын гадаад улсад хийж буй анхны албан ёсны айлчлал юм. Айлчлалын үеэр Ерөнхий сайд Н.Учрал Японы Ерөнхий сайд Такаичи Санаэтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг […]

0
21
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэгийн урилгаар есдүгээр сарын 27-30-нд Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Энэ нь Ерөнхий сайд Н.Учралын гадаад улсад хийж буй анхны албан ёсны айлчлал юм.

Айлчлалын үеэр Ерөнхий сайд Н.Учрал Японы Ерөнхий сайд Такаичи Санаэтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд бүхий л чиглэлээр өргөжүүлэн гүнзгийрүүлэх асуудлаар санал солилцоно.

Мөн бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлыг хэлэлцэх юм.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд Японы Парламентын Зөвлөхүүдийн болон Төлөөлөгчдийн танхимын дарга нарт бараалхаж, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА, Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага ЖЕТРО-гийн удирдлагуудтай уулзана.

Үүнээс гадна Япон, Монголын Эдийн засгийн хороо болон Японы бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааны талаар санал солилцохоор төлөвлөжээ.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )

    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌

Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл