khovd.mn

Ховд аймгийн усан оргилуурын засварын асуудлаар “Оргил Өнөр” ХХК-ийг шүүхэд өгөхөөр бэлтгэж байна

Ховд аймгийн төв талбайд байрлах усан оргилуурын 400 сая төгрөгийн төсөвт өртөгтэй засварын ажлын тендерт шалгарсан “Оргил Өнөр” ХХК-ийг шүүхэд өгөхөөр бэлтгэж байгаа гэх мэдээлэл байна. Энэ талаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ч.Эрдэнэбатаас тодруулахад, “Төв талбайн усан оргилуурын зураг төсөл боловсруулж, тендер зарласан. Тендерт ‘Оргил Өнөр’ ХХК шалгарч, […]

0
46
Ховд аймгийн усан оргилуурын засварын асуудлаар “Оргил Өнөр” ХХК-ийг шүүхэд өгөхөөр бэлтгэж байна

Ховд аймгийн төв талбайд байрлах усан оргилуурын 400 сая төгрөгийн төсөвт өртөгтэй засварын ажлын тендерт шалгарсан “Оргил Өнөр” ХХК-ийг шүүхэд өгөхөөр бэлтгэж байгаа гэх мэдээлэл байна.

Энэ талаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ч.Эрдэнэбатаас тодруулахад, “Төв талбайн усан оргилуурын зураг төсөл боловсруулж, тендер зарласан. Тендерт ‘Оргил Өнөр’ ХХК шалгарч, гэрээ байгуулсан. Тус компани энэ зун засварын ажлыг гүйцэтгэж байсан. Тамгын газрын холбогдох байгууллага хяналт тавьж ажилладаг. Гэтэл ‘Оргил Өнөр’ ХХК батлагдсан зураг төслийн дагуу бус, зураг төслөөс өөрөөр ажил гүйцэтгэж байсан” гэлээ.

Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн ЗДТГ-аас тус компанид хоёр удаа албан бичиг хүргүүлжээ. Эхний албан бичгийг ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Анхбаяр хүргүүлж, батлагдсан зураг төслийн дагуу ажил гүйцэтгэхийг шаардсан байна. Харин дараагийн албан бичгийг аймгийн Засаг дарга М.Амарсанаа хүргүүлжээ. Гэвч тус компани тавьсан шаардлагыг биелүүлээгүй гэж холбогдох албаныхан мэдээлэв.

Иймд гэрээнд заасан үндэслэлийн дагуу иргэний хэргийн шүүхэд хандахаар болж, шаардлагатай баримт бичгүүдийг бэлтгэж байгаа аж.

“Оргил Өнөр” ХХК-ийн өмнө нь гүйцэтгэсэн ажлуудтай холбоотой асуудал ч анхаарал татаж байна. Тус компани Цэцэг сумын услалтын системийн ажлыг дутуу гүйцэтгэсэн гэх үндэслэлээр сумын Засаг дарга шүүхэд хандсан гэх мэдээлэл бий.

Усан оргилуурын хувьд зураг төслийн баг орчин үеийн шийдэл бүхий хийхээр төлөвлөсөн боловч гүйцэтгэгч компани батлагдсан зураг төслөөс өөрөөр ажилласан гэж аймгийн ЗДТГ-аас тайлбарлалаа.

Хэрэв шүүхээс гүйцэтгэгч компанийг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзвэл гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах боломжтой. Харин шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах нөхцөл үүсэж болзошгүйг Ховд аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ч.Эрдэнэбат хэллээ.

Мөн гэрээг цуцлах тохиолдолд аймгийн төсөвт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зэрэг хуульд заасан арга хэмжээ авах асуудлыг шийдвэрлэх юм.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )

    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌

Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл