khovd.mn

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЖ, ОТОР НҮҮДЛИЙН АСУУДЛЫГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Шадар сайд Н.Номтойбаяр нар 2026-2027 оны өвөл, хаваржилтын бэлтгэл ажил болон орон нутагт тулгамдаж буй асуудлаар 21 аймгийн удирдлагатай цахим хурал хийлээ. Шадар сайд Н.Номтойбаяр өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 21 аймагт ажиллаж, нийт 205 асуудлыг шийдвэрлэхээр эрэмбэлсэн байна. Үүнээс 94 асуудлыг бүрэн шийдвэрлэж, хэрэгжилт 50 гаруй хувьтай байгаа аж. Энэ […]

0
10
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЖ, ОТОР НҮҮДЛИЙН АСУУДЛЫГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Шадар сайд Н.Номтойбаяр нар 2026-2027 оны өвөл, хаваржилтын бэлтгэл ажил болон орон нутагт тулгамдаж буй асуудлаар 21 аймгийн удирдлагатай цахим хурал хийлээ.

Шадар сайд Н.Номтойбаяр өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 21 аймагт ажиллаж, нийт 205 асуудлыг шийдвэрлэхээр эрэмбэлсэн байна. Үүнээс 94 асуудлыг бүрэн шийдвэрлэж, хэрэгжилт 50 гаруй хувьтай байгаа аж.

Энэ үеэр Ерөнхий сайд Н.Учрал ажлыг тайлангаар бус бодит үр дүнгээр дүгнэх, хэрэгжилт удааширсан асуудал бүрийн шалтгаан, хариуцах эзэн, шийдвэрлэх хугацааг тодорхой болгохыг үүрэг болголоо.

Мөн хаврын улиралд нийслэл болон аймгуудын хэрэгцээнд зориулан бүрдүүлэх 15–20 мянган тонн махны нөөцийн бэлтгэл 60 орчим хувьтай байгааг анхаарч, тогтоосон хугацаанд бүрэн бүрдүүлэхийг чиглэл болгосон байна.

Мал эмнэлгийн үйлчилгээний санхүүжилтийг орон нутгийн төсөвт бүрэн тусгах, вакцинжуулалт, халдваргүйтгэлийг хугацаанд нь зохион байгуулах, “Шинэ цагийн малчин” аяны хүрээнд малчдад өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх, малыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо.

Түүнчлэн аймаг дамнасан отор нүүдлийн зохицуулалтыг шуурхай шийдвэрлэж, бэлчээр, ус ашиглалттай холбоотой маргаан, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сумдын удирдлагын шуурхай ажиллагааг хангахад шаардлагатай автомашины хэрэгцээг үе шаттай шийдвэрлэхийг даалгав.

Аймгууд 2027 оны төсвөө батлахдаа өвөлжилтийн нөхцөл байдал, болзошгүй эрсдэлийг харгалзан иргэдийн амьдрал, аюулгүй байдалд нэн шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийг тэргүүн ээлжид эрэмбэлэхийг мөн анхаарууллаа.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )

    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌

Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл