khovd.mn

Ховд аймагт томуугийн идэвхжил өнгөрсөн жилээс 1.6 хувиар нэмэгджээ

Өвлийн улирал эхэлж, ханиад томуугийн идэвхжил нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн ачаалал ихэсдэг. Ховд аймгийн хувьд томуугийн идэвхжил өндөр байгаа бөгөөд өнгөрсөн онтой харьцуулахад 1.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Одоогийн байдлаар томуугийн тандалтын 46 дахь долоо хоног үргэлжилж байгаа бөгөөд аймгийн хэмжээнд алаг цоог дэгдэлтийн түвшинд хүрчээ. Энэ долоо хоногийн амбулаторийн нийт үзлэгээр 9,154 хүн үйлчлүүлснээс 9.5 […]

0
14
Ховд аймагт томуугийн идэвхжил өнгөрсөн жилээс 1.6 хувиар нэмэгджээ

Өвлийн улирал эхэлж, ханиад томуугийн идэвхжил нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн ачаалал ихэсдэг. Ховд аймгийн хувьд томуугийн идэвхжил өндөр байгаа бөгөөд өнгөрсөн онтой харьцуулахад 1.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Одоогийн байдлаар томуугийн тандалтын 46 дахь долоо хоног үргэлжилж байгаа бөгөөд аймгийн хэмжээнд алаг цоог дэгдэлтийн түвшинд хүрчээ.

Энэ долоо хоногийн амбулаторийн нийт үзлэгээр 9,154 хүн үйлчлүүлснээс 9.5 хувь нь томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн байна. Харин амьсгалын замын хүнд халдвар амбулаторийн нийт үзлэгийн 0.5 хувийг эзэлж байгаа аж.

Амбулаторийн нийт үзлэгт 0-15 насны хүүхдүүдийн эзлэх хувь өндөр байгаа бөгөөд өмнөх долоо хоногоос 0.6 хувиар нэмэгджээ. Мөн энэ долоо хоногт 65-аас дээш насны иргэдийн дунд амьсгалын замын халдварт өвчлөл нэмэгдэж, өмнөх долоо хоногтой харьцуулахад 20.6 хувиар өссөн байна.

Одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй нийт хүний 25.3 хувь нь томуугийн шалтгаанаар эмчлүүлж байгаа юм. Аймгийн хэмжээнд томуугийн А, Б хүрээний вирус зонхилж байгаа бөгөөд цөөн тохиолдолд COVID-19-ийн үүсгэгч илэрч байгааг Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Хулан мэдээллээ.

Тэрбээр жил бүрийн 11 дүгээр сараас 2 дугаар сар хүртэл томуугийн идэвхжил өндөр байдаг тул иргэдийг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөлөө.

Ховд аймгийн Хүүхдийн эмнэлэг нийт 110 хүүхэд хэвтүүлэн эмчлэх хүчин чадалтай. Өнөөдрийн байдлаар 85 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 70 гаруй хувь нь амьсгалын замын халдварт өвчин, ханиад, хатгалгааны оноштойгоор эмчлүүлж байна.

Хүүхдийн эмнэлгийн амбулаторийн тусламж үйлчилгээг дөрвөн чиглэлээр дөрвөн эмч үзүүлж байгаа аж. Тодруулбал, 10-аас дээш насны хүүхдэд өсвөр үеийн эмч, 10-аас доош насны хүүхдэд хоёр эмч тусламж үйлчилгээ үзүүлдэг бол 28 долоо хоногоос доош настай нярайд нярайн эмч тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Амбулаториор өдөрт 130-150 хүүхэд үйлчлүүлж байгаагаас 80 гаруй хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байгаа юм. Харин жижүүрийн эмчийн үзлэгээр 70 гаруй хүүхэд ирдэг бол амралтын өдрүүдэд 150-160 хүүхэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа аж.

Томуугийн үед хүүхдүүдийн биеийн халуун 39.5 хэмээс дээш хүрч, халуун бууруулах эмэнд төдийлөн намдахгүй байх тохиолдол ажиглагдаж байгааг БОЭМТ-ийн Хүүхдийн эрчимт эмчилгээний эмч Д.Баттулга хэллээ.

Мөн эцэг эхчүүдэд эмчийн зааврын дагуу эмчилгээг цаг тухайд нь хийж, хүүхдэдээ халуун бүлээн шингэн сайн уулган, дархлааг нь дэмжихийг зөвлөж байна. Тохирсон эмчилгээг зөв хийж, хүүхдийн биеийн байдлыг ажиглахад гурван хоногийн дараа зовуурь багасаж, халуун намдах боломжтойг тэрбээр анхаарууллаа.

Сургууль, цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдүүд олон хүнтэй орчинд байдаг тул амны хаалтаа тогтмол зүүж, гурван цаг тутамд сольж хэрэглэх, гараа тогтмол угааж, ариутгах шаардлагатайг эмч нар зөвлөлөө. Мөн эцэг эхчүүд хүүхдээ халдвараас урьдчилан сэргийлэхэд анхаарч, дархлааг нь дэмжих хэрэгтэй байгаа юм

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )

    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌

Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл