Ховд аймгийн Дуут суманд сүүлийн 4 өдөр үргэлжлэн орсон цас малчдыг өвс тэжээлийн хомсдолд оруулжээ. Мөн мал хотноосоо гарах боломжгүйд хүрээд байна. Сумын аюулгүйн нөөцөд байсан багахан хэмжээний сүүлийн нөөцөө шавхаж малчиддаа хүргэсэн ч нөхцөл байдал хүнд, зудын байдалд шилжээд байгаа тухай эх сурвалжууд мэдээллээ. Сумаас малчдад өвс тэжээл хүргэж яваад буцахдаа төөрсөн 3 иргэн олдоогүй байна. Сүүлийн удаа утсаар ярьж байна шүү гэж хэлээд холбоо тасарчээ. Алга болсон иргэдийг эрэн хайхаар Ховд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид энэ өглөө Дуут сум руу хөдөлсөн байна.
Хариулт (0 )