“Эрхэт модун групп” Ховд аймагт хамгийн анхны бүрэн цутгамал 10 давхар 180 айлын орон сууцыг бүтээн босгож байгаа юм. Тус ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Ховд аймагт олон ажлыг санаачлан хийж хэрэгжүүлж байгаа. Тэгвэл энэ удаад “Эх өв” урлагийн их наадмыг зохион байгуулж байна. Уг наадамд аймгийн 17 сумын 500 гаруй сурагчид авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Наадмын гол зорилго нь өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, сурталчилан таниулах, бие биенээсээ туршлага солилцоход оршиж байна. Наадам 2 өдрийн турш зохион явагдаж шийлдэгүүдээ тодруулна
Хариулт (0 )