2022 оны 11-р сарын 8нд сар 85 минутын турш цусан улаан өнгөтэй болж дэлхий, нар, сар зэрэгцэж улаан сарны хиртэлт үүсгэнэ гэнэ.
Тухайлбал: Билгийн тооллоор намрын адаг сарын шиний 15 буюу маргааш хойд Америк, Ази, Австрали болон өмнөд Америк дахь хэсэг газарт үзэгдэх сар хиртэлт болох юм. Энэхүү сар хиртэлт нь ойрын 3 жилдээ буюу 2025 он хүртэл дахиж тохиохгүй аж. Энэ хиртэлтээр сар дэлхийн сүүдэрт халхлагдан улаан өнгөтэй харагдах бөгөөд үүнийг “ЦУСАН” сар хэмээн нэрийддэг аж. Манай улсын хувьд маргааш 18:16 цагаас эхэлж 19:41 цагт дуусна. Энэ удаа дэлхийн бөмбөрцөг сарыг нарны гэрлээс бүрэн халхлах тул хэсэг хугацаанд хүрэн улаан өнгөтэй харагдах аж. Сарны бүтэн хиртэлтийг төв ба зүүн, зүүн өмнөд Ази, шинэ Зеланд, Умард Америк тивээс харах боломжтой юм байна. Сарны бүтэн хиртэх хугацаа нь 1 цаг 24 минут аж.
2022.11.07
Хариулт (0 )