Иргэн Ц.Эрдэнэбаатар Ховд аймагтай гэрээ байгуулж төв талбайн гацуур модыг хийсэн байна. Тэрээр өөрөө зураг төслийг нь гаргаад угсарсан юм байна. Гэтэл энэ гацуур мод иргэд олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байгаа юм.Шүүмжлэлд өртсөн учир өнөөдөр гацуур модыг буулгаж байгаа юм. Түүнээс энэ асуудлаар тодруулахад би мод шиг мод хийсэн. Хүмүүс юуг нь шүүмжлээд байгааг сайн ойлгохгүй л байна. Би одоогоор хувиасаа мөнгө гаргаж, өөрийнхөө тэтгэврээс 5 сая 40 мянган төгрөгийн зээл авч энэ модыг хийсэн. Одоо харин дахин буулгаж байна хэмээв. Зарим иргэдийн хувьд гацуур модондоо биш чимэглэл хийхдээ модны дүрс хэлбэрийг хэт их алдагдуулж, эрээн мяраан болгож хэлбэр дүрсний хэмжээг алдагдуулсан гэж үзэж байгаа юм. Тэгвэд өнөөдөр төв талбайн гацуурыг буулгаж байгаа боо төсвийг нь буцаан татлаа хэмээн аймгийн засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан мэдээлсэн. Ямартай ч Ц.Эрдэнэбаатар тэтгвэрийн зээл авч гацуур модыг хийсэн байна. Төр түүний хохирлыг барагдуулах уу эсвэл илүү сайжруулаад хөлс мөнгөө төрөөс гаргуулж авах уу гэх асуулт үлдэж байна.
Хариулт (0 )