khovd.mn

Ховд аймагт хүүхдийн урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулагдаж байна

Боловсролын сайдын тушаалын дагуу Ховд аймагт цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж байна. Аймгийн өрхийн эрүүл мэндийн төвүүд хуваарилагдсан сургууль, цэцэрлэгүүдэд үзлэг хийж байгаа бөгөөд үзлэгийн үеэр 7, 15 настай хүүхдүүдийн товлолт дархлаажуулалтыг давхар хийж байгаа юм. Үзлэгийн эхний дүнгээр онцгой анхаарал татахуйц нөхцөл байдал ажиглагдаагүй ч суурь өвчин, цус багадалт, зүрх […]

0
20
Ховд аймагт хүүхдийн урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулагдаж байна

Боловсролын сайдын тушаалын дагуу Ховд аймагт цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж байна. Аймгийн өрхийн эрүүл мэндийн төвүүд хуваарилагдсан сургууль, цэцэрлэгүүдэд үзлэг хийж байгаа бөгөөд үзлэгийн үеэр 7, 15 настай хүүхдүүдийн товлолт дархлаажуулалтыг давхар хийж байгаа юм.

Үзлэгийн эхний дүнгээр онцгой анхаарал татахуйц нөхцөл байдал ажиглагдаагүй ч суурь өвчин, цус багадалт, зүрх судасны эрсдэлтэй хүүхдүүд илэрч байгаа аж.

Өнгөрсөн 2025 онд зургаан настай 256 хүүхдэд зүрхний цахилгаан бичлэг хийхэд 52 хүүхэд зүрх судасны эрсдэлтэй гэж үнэлэгджээ. Улмаар зүрхний эхо шинжилгээнд хамруулахад зургаан хүүхэд эмчийн хяналтад орсон байна. Энэ жилийн үзлэгээр мөн зургаан настай хүүхдүүдэд зүрхний цахилгаан бичлэг хийхээр төлөвлөж байгаа талаар Жаргалант өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Ц.Мөнхцэцэг мэдээллээ.

Мөн хүүхдүүдээс асуумж авч, сэтгэцийн байдлыг үнэлж байгаа бөгөөд өөртөө итгэх итгэл сул, сэтгэл гутралын шинж тэмдэг илэрч болзошгүй хүүхдүүд байгааг эмч онцоллоо.

Энэ жилийн урьдчилан сэргийлэх үзлэгийг хүүхдийн нас насны онцлогт тохируулан зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Тухайлбал, гурван настай хүүхдүүдэд аутизмын үнэлгээ хийж, 11 настай хүүхдүүдийн хавтгай тавхайг шалгаж, 15 настай хүүхдүүдэд сэтгэц, мэдрэлийн үнэлгээ хийж байна. Мөн хүүхдийн биеийн ерөнхий үзлэгийг хийж, өсөлт хөгжил, эрүүл мэндийн эрсдэлийг илрүүлэхэд анхаарч байгаа юм.

Ховд аймгийн Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн эмчийн мэдээлснээр, өнгөрсөн онд тус сургуулийн 17 хүүхдийн харааны бэрхшээл оношлогдон батлагджээ. Харин энэ жилийн үзлэгээр харааны бэрхшээлтэй хүүхдийн тоо нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа аж. Үүнийг дэлгэцийн хэрэглээтэй холбоотой байж болзошгүй гэж урьдчилсан байдлаар үзэж байгаа юм.

Иймд мэргэжлийн байгууллагуудаас эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ ярилцаж, сэтгэл санааг нь ойлгон дэмжих, эрүүл мэндэд нь тогтмол анхаарах, ялангуяа улирлын чанартай өвчлөл нэмэгдэх үед урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )

    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌

Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл