Барилгын салбарт тулгамдаж буй асуудлын нэг нь барилгын материалын түүхий эдийн гол судас болох цементний үнийн өсөлт юм. Цементний үнийг бууруулж, эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор цементний импортын татварыг тэглэсэн ч үнэ нь буураагүй хэвээр байна. Өнгөрсөн жилийн өдийд тонн цемент 170.000 төгрөгтэй байсан бол энэ жил 600-800 мянган төгрөгт хүрсэн нь барилгын салбарынханд санхүүгийн дарамтыг үзүүлж эхэлсэн байна. Дотоодын цементний үйлдвэрүүд ханган нийлүүлэлт муу байгаагаас цементний хомсдол үүсэхэд хүрээд байгаа гэнэ. Үйлдвэрээс нь тонн цементийг 500-600 мянган төгрөгөөр бөөндөж авдаг бол жижиглэнгээр уут цементийг 35.000-37.000 мянган төгрөгөөр худалдан авч байна. Сүүлийн үед дотоодын цемент ч нийлүүлэгдэхээ больсон байна. БНХАУ-аас орж ирж буй цемент ч үнэтэй байна гэлээ. Иймд цаашид цементний үнийг бууруулахгүй бол барилгын салбар зогсонги байдалд орох эрсдэл хүлээгдэж байна. Нөгөа талдаа орон сууцны үнэ дагаад нэмэгдэх нь ойлгомжтой болж байна.2022.09.27
Хариулт (0 )