Нүүрсний хулгайг илчил хэмээн Нийслэл Улаанбаатар хотод иргэд жагсаад 20 хонож байна. Тэгвэл өнөөдөр Ховдын залуучууд, ард иргэд аймгийн төв талбайд жагсаж байна. Жагсаалыг өргөн хүрээнд зохион байгуулж үргэлжлүүлнэ гэлээ. Уг жагсаалд багш нарын төлөөллүүд ч оролцож байна. Түүний нэг нь багш Х.Лхамсүрэн юм. Тэрээр хэлэхдээ би сурагчдын амралтын хугацааг жагсаалд зориулна. Иргэдийн буянаар эрх мэдэлд хүрчихээд цөлмөөд дууслаа. УИХ-ын гишүүдийн дархан эрх гэдэг зүйлийг болиулах хэрэгтэй байна. Манай аймгаас сонгогдсон 3 гишүүн нүүрсний хулгайд холбоогүй юм бол хамт тэмц хэмээв. 2022.12.24
Хариулт (0 )