khovd.mn

Хохирогч охины төрсөн ээж С: Би охиноо өөр дээрээ авах хүсэлтэй байна.

14 настай сурагч охиныг 3 залуу хүчинджээ. Тодруулбал: 2022 оны 09 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнийн 00:00 цаг өнгөрч байх үед уг үйл явдал болсон байна. Охины нэрийг нууцлах үүднээс С гэж нэрлэе. Хохирогч охин С .нь сургуулийнхаа дотуур байранд амьдардаг байсан байна. Тухайн оройн 00:00 цаг орчимд охины үеэл ах … нь охин руу […]

0
7187
Хохирогч охины төрсөн ээж С: Би охиноо өөр дээрээ авах хүсэлтэй байна.

14 настай сурагч охиныг 3 залуу хүчинджээ.

Тодруулбал: 2022 оны 09 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнийн 00:00 цаг өнгөрч байх үед уг үйл явдал болсон байна. Охины нэрийг нууцлах үүднээс С гэж нэрлэе. Хохирогч охин С .нь сургуулийнхаа дотуур байранд амьдардаг байсан байна. Тухайн оройн 00:00 цаг орчимд охины үеэл ах … нь охин руу гэрээс чинь эргэлт ирсэн гараад ир хэмээн чат бичиж хууран мэхлэж байрнаас нь дуудаж гаргаад гол руу дагуулан явжээ. Тэднийг гол дээр очиход 2 залуу хүлээж байсан байна. Ингээд охиныг  гарыг нь барьж, амыг нь дарж байгаад ээлж дараалан хүчиндсэн гэж хохирогч охин болон түүний төрсөн ээж бидэнд мэдээлэл хийлээ. Охины аав ээж салсан учир охин аавтайгаа амьдрах болжээ. Харин аав нь өөр эхнэртэй болсноор хохирогч охин хойд эхийн нүүрийг үзэх болсон байна. Гэтэл охиныг хойд ээж нь өдөр бүр хэл үгээр гутаан доромжилж  Янхан, гичий, пизда, чи удахгүй гэдсээ чирээд ирнэ, гэх мэтээр доромжилж гар хүрдэг гэнэ. Тэр бүү хэл ах дүүтэйгээ нийлж бяцхан охиныг элдэвлэдэг тухай уйлан  ярьлаа. Охин хойд ээжийнхээ дарамт, сэтгэл санааны гүн хямралаас болж нэг удаа амиа хорлох оролдлого ч хийж байжээ. Харин хүчиндсэн гэх 3 залууд өнөөдрийг хүртэл хариуцлага тооцохгүй байгаад ар гэр нь гомдож байгаагаа илэрхийллээ. Эзэн тодорхой ил хэргийг яагаад шийдэхгүй байна вэ гэдэгт ар гэр нь эргэлзэж байна. Охины төрсөн ээж охиноо өөр дээрээ авах хүсэлтэй байна гэлээ. Нэг удаа өөр дээрээ авья гээд шүүхэд хандсан ч хойд ээж нь охиныг ятгаж, хэрэв чи ээж дээрээ очвол аавын чинь хөрөнгө гэж байхгүй болно, аав чинь гудамжинд гарна. Аавыгаа гудамжинд гаргахгүй гэж бодож байвал аавтайгаа амьдар гэж ятгасан тухай хохирогч охины төрсөн ээж Н ярьлаа. 

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл