khovd.mn

Ховд аймагт шүлхий өвчний улмаас устгалд оруулсан малын нөхөн олговрыг бүрэн олгожээ

Малын гоц халдварт шүлхий өвчний анхны тохиолдол энэ оны тавдугаар сарын 28-нд Ховд аймгийн Булган суманд бүртгэгдэж, зургаадугаар сарын 20-ны байдлаар Ховд аймгийн Алтай, Үенч суманд халдвар тархсан. Тухайн үед SAT 1 хэвшлийн вакцин Монгол Улсад байгаагүй тул өвчилсөн малыг устгалд оруулах арга хэмжээ авсан. Устгалыг зургаадугаар сарын 3-наас 25-ны өдрийн хооронд зохион байгуулж нийт […]

0
82
Ховд аймагт шүлхий өвчний улмаас устгалд оруулсан малын нөхөн олговрыг бүрэн олгожээ

Малын гоц халдварт шүлхий өвчний анхны тохиолдол энэ оны тавдугаар сарын 28-нд Ховд аймгийн Булган суманд бүртгэгдэж, зургаадугаар сарын 20-ны байдлаар Ховд аймгийн Алтай, Үенч суманд халдвар тархсан.

Тухайн үед SAT 1 хэвшлийн вакцин Монгол Улсад байгаагүй тул өвчилсөн малыг устгалд оруулах арга хэмжээ авсан.

Устгалыг зургаадугаар сарын 3-наас 25-ны өдрийн хооронд зохион байгуулж нийт 1390 малыг устгалд оруулж, өвчний тархалтыг хумих арга хэмжээ авч ажилласан.

Хуулийн дагуу устгалд оруулсан малын нөхөн олговрыг тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгийн 90 хувиар тооцож олгодог.

Энэ хүрээнд Засгийн газрын есдүгээр сарын 9-ний өдрийн 382 дугаар тогтоол гарч малчдад нийт 1 тэрбум 700 сая төгрөгийн нөхөн олговор олгохоор шийдвэрлэсэн.

Тус нөхөн олговрын асуудлаар Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Д.Батцэнгэлээс тодруулахад, “Малаа устгалд оруулсан бүх өрхөд нөхөн олговрыг олгосон. Харин Үенч сумын дөрвөн өрхийн нөхөн олговрын гүйлгээ данс эзэмшигчийн нэр болон бусад баримт бичгийн зөрүүтэй байдлаас шалтгаалан буцаагдсан байсан. Холбогдох зөрчлийг залруулсны дараа нөхөн олговрыг дахин шилжүүлэхээр төлөвлөж байгаа” хэмээн тэрээр мэдээллээ.

Одоогоор уг асуудлаар иргэдээс гомдол ирээгүй байгаа юм. Нөхөн олговрын мөнгийг улсын нөөцөөс аймгийн төрийн санд шилжүүлсэн бөгөөд аймгийн төрийн сангаас малчдад шууд олгож байгаа аж.

Малын нөхөн олговрын хэмжээг тогтоохдоо үнэлгээний хорооны гишүүд ажиллаж, улсын статистикийн мэдээлэлд үндэслэн зах зээлийн үнийн дүнгээр тооцож, холбогдох хууль, журмын дагуу үнэлгээний дүгнэлт гаргажээ.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )

    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌

Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл