khovd.mn

Ховд аймагт малын өлөн гэдэс 2,000–3,000 төгрөг, ямааны арьс 35,000–40,000 төгрөгийн үнэтэй байна

Ховд аймагт малын өлөн гэдэс 2,000–3,000 төгрөг, ямааны арьс 35,000–40,000 төгрөгийн үнэтэй байна. Түүхий эд худалдан авагчдын хэлж буйгаар өвлийн идэшний улирал эхлэх үед ямааны арьсны үнэ өсдөг бөгөөд өнгөрсөн онд 65,000 төгрөгт хүрч байжээ. Харин малын гаралтай түүхий эд боловсруулах төвийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орохгүй байгаагаас хонины арьс болон малын дайвар бүтээгдэхүүн хог болон […]

0
51
Ховд аймагт малын өлөн гэдэс 2,000–3,000 төгрөг, ямааны арьс 35,000–40,000 төгрөгийн үнэтэй байна

Ховд аймагт малын өлөн гэдэс 2,000–3,000 төгрөг, ямааны арьс 35,000–40,000 төгрөгийн үнэтэй байна. Түүхий эд худалдан авагчдын хэлж буйгаар өвлийн идэшний улирал эхлэх үед ямааны арьсны үнэ өсдөг бөгөөд өнгөрсөн онд 65,000 төгрөгт хүрч байжээ.

Харин малын гаралтай түүхий эд боловсруулах төвийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орохгүй байгаагаас хонины арьс болон малын дайвар бүтээгдэхүүн хог болон хаягдсаар байна.

Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Саруул цамхаг” компанийн захирал Б.Бадрах 2018 онд 5 орчим тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, түлхүүр гардуулах нөхцөлтэй малын гаралтай түүхий эд боловсруулах төвийн цэвэрлэх байгууламж барих тендерт шалгарчээ.

Уг байгууламжийг 2020 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч өнөөдрийг хүртэл ажил нь дуусаагүй байна. Түүнчлэн төслийн төсөвт өртөг нэмэгдсээр 9 орчим тэрбум төгрөгт хүрчээ.

Үүний улмаас Ховд аймгийн “Цагаан морь” захад хонины арьс, малын дайвар бүтээгдэхүүн хог болон хаягдсаар байгаа юм.

Түүхий эд худалдан авагчдын зүгээс тус цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулснаар малын дайвар бүтээгдэхүүн хаягдал болохгүй, эдийн засгийн эргэлтэд орох бүрэн боломжтойг онцоллоо.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )

    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌

Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл