khovd.mn

Ховд аймагт хамгийн анхны 10 давхар бүрэн цутгамал орон сууц сүндэрлэж байна

“Могул ресиденси” төслийн хүрээнд “Эрхэт модун групп”ХХК Ховд аймагт хамгийн анхны 10 давхар бүрэн цутгамал 180 айлын орон сууцыг бүтээн босгож байна. Тус ХХК нь барилгын салбарт туршлагатай, олон арван бүтээн байгуултанд гар бие оролцож байсан компани юм. Тиймдээ ч барилгын стандартыг анхаасаа мөрдлөг болгож, ХАБЭА-н шаардлагыг үйл ажиллагаандаа чухалчлилж Ховд аймагт барилгын жишиг стандартыг […]

0
1051
Ховд аймагт хамгийн анхны 10 давхар бүрэн цутгамал орон сууц сүндэрлэж байна

“Могул ресиденси” төслийн хүрээнд “Эрхэт модун групп”ХХК Ховд аймагт хамгийн анхны 10 давхар бүрэн цутгамал 180 айлын орон сууцыг бүтээн босгож байна. Тус ХХК нь барилгын салбарт туршлагатай, олон арван бүтээн байгуултанд гар бие оролцож байсан компани юм. Тиймдээ ч барилгын стандартыг анхаасаа мөрдлөг болгож, ХАБЭА-н шаардлагыг үйл ажиллагаандаа чухалчлилж Ховд аймагт барилгын жишиг стандартыг тогтоохоор ажиллаж байна. Байршилын хувьд цэнгэг агаарт, хотын төвөөс зайдуу баригдаж байгаа бөгөөд хүн амьдрах таатай орчныг бүрдүүлж, цогц үйлчилгээтэй орон сууцыг барьж байгаагаараа онцлог юм. Ховд аймагт үйл ажилагаа явуулж байгаа барилгын компаниуд гадна орчны тохижилтыг орхигдуулдаг нь иргэдийн шүүмжлэлийг дагуулсаар ирсэн.Тэгвэл тус компанийн хамт олон анхнаасаа гадна тохижилтоо орхигдуулахгүй, шийдлийг харж, ХЗСАХ-тэй хамтран хүүхдийн тоглоомын асуудлыг бүрэн шийдэж байна. Тус орон сууц нь хүүхдийн паркийн чанх урд талд баригдаж байгаа учир парк талаас хаалга гаргаж хүүхдүүд тоглох боломжийг олгож тохижилтын ажлыг хийж байгаагаараа онцлог юм. 

 

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл