khovd.mn

Ховд аймагт улирлын томуугийн дэгдэлт нэмэгдэж эхэлжээ

Өвлийн улирал эхэлж, цаг агаар хүйтрэхтэй холбоотойгоор Ховд аймгийн хүүхдийн эмнэлэгт хандах хүүхдийн тоо нэмэгдэж, улирлын томуу, томуу төст өвчний дэгдэлт идэвхжиж эхэлжээ. Одоогийн байдлаар хүүхдийн хүлээн авах болон амбулаториор хоногт нийт 100–120 гаруй хүүхэд үйлчлүүлж байгаа бөгөөд тэдгээрийн дийлэнх нь өндөр халуурах, бөөлжих, гүйлгэх зэрэг зовуурьтай ирж байгааг Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн […]

0
15
Ховд аймагт улирлын томуугийн дэгдэлт нэмэгдэж эхэлжээ

Өвлийн улирал эхэлж, цаг агаар хүйтрэхтэй холбоотойгоор Ховд аймгийн хүүхдийн эмнэлэгт хандах хүүхдийн тоо нэмэгдэж, улирлын томуу, томуу төст өвчний дэгдэлт идэвхжиж эхэлжээ.

Одоогийн байдлаар хүүхдийн хүлээн авах болон амбулаториор хоногт нийт 100–120 гаруй хүүхэд үйлчлүүлж байгаа бөгөөд тэдгээрийн дийлэнх нь өндөр халуурах, бөөлжих, гүйлгэх зэрэг зовуурьтай ирж байгааг Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Хүүхдийн клиникийн тасгийн уушгины их эмч П.Өөдөсмаа мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар Хүүхдийн клиникт 56 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлэгт хандаж буй хүүхдүүдэд үзлэг хийж, биеийн байдал, эмнэлзүйн шинж тэмдгээс нь хамааран амбулаториор эмчилгээ хийх эсвэл хэвтүүлэн эмчлэх арга хэмжээ авч байгаа аж.

Хүүхдийн эмнэлгийн ачаалал жил бүрийн арваннэгдүгээр сараас дөрөвдүгээр сар хүртэл нэмэгддэг байна. Хичээлийн амралтын үеэр өвчлөл буурах хандлагатай байдаг ч хичээл эхэлмэгц хүүхдүүдийн дунд халдварын тархалт дахин нэмэгдэх тохиолдол ажиглагддаг байна.

Иймд эмч нар эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдийн дархлааг дэмжихүйц шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх, шингэн зүйл сайн уулгах, өрөө тасалгааг тогтмол агааржуулах, хүүхдийг цэвэр агаарт гаргахыг зөвлөж байна. Мөн хүүхдийн биеийн байдлыг сайтар ажиглаж, өндөр халуурах, бөөлжих, гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн байгууллагад цаг алдалгүй хандахыг анхаарууллаа.

Хүүхдийн өвчний үед гэрийн асаргаа, сувилгаа чухал үүрэгтэй бөгөөд асран хамгаалагчид эмчийн зөвлөгөөг дагаж, хүүхдийн шингэний хэрэглээ болон биеийн байдлыг тогтмол хянах шаардлагатай юм.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )

    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌

Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл