Хөшөөт төслийг хэрэгжүүлэгч МоЭнКо ХХК 2022-2023 оны хичээлийн жилд оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө дахин сэргээж Ховд аймгийн харьяат магадлан итгэмжлэгдсэн дотоодын их дээд сургуулийн 3, дөрөвдүгээр дамжаанд 3.2-оос дээш голч дүнтэйгээр суралцаж буй оюутан залуучуудыг хамруулах юм байна. Энэ жил энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт ХИС-ийн 9 оюутан хамрагдаж 1.5 сая төгрөгийн тэтгэлэгийн батламжийг гардан авлаа. Мо-Эн-Ко ХХК-ийн хувьд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийгмийн олон салбарт хүрч ажилладагын нэг нь энэ тэтгэлэг юм. Эдийн засаг хүнд байгаа энэ үед оюутан залуучуудын хувьд сурч боловсроход нь томоохон дэмжлэг боллоо хэмээн тэд талархлаа илэрхийллээ.
Хариулт (0 )