Шинжилгээ авах цэгүүд хүндрэл чирэгдэл учруулж, шинжилгээг 100 гэсэн тоогоор хязгаар тогтоож байна гэх гомдол шүүмжлэлүүд иргэдийн дунд бий болоод байсан. Тэгвэл Ховд аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхболд, ЗД-ын нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Т.Дэлгэрсайхан нар шинжилгээ авч буй цэгүүдийн үйл ажиллагаанд хяналт тавиж ажилаллаа. Шинжилгээ удаашраад байгаа гол шалтгаан нь цэгүүдэд ажиллах эмч эмнэлэгийн ажилчдын нөөц хомсдож, шинжилгээнд хязгаар тогтоож өгсөнтэй холбоотой гэж үзэж байна. Иймд эрүүл мэндийн салбарынхантай уулзаж энэ асуудлаар ярилцаж санал хүсэлтийг нь сонсож, ажиллах эмч ажилчдын хүний тоог нэмэгдүүлж түргэн шуурхай болгох асуудалд анхаарч ажиллана гэв. Мөн энэ үеэр ХДТ-ын өмнөх талбайн шинжилгээний тоог хязгааргүй болгож, өдөр бүрийн 17:00 цаг хүртэл ажиллуулахаар болсон бол Хас банкны урд талд авч байгаа шинжилгээний тоог 130 байсныг 50-иар нэмэгдүүлж 180 болголоо.
2021.08.25
Хариулт (0 )