khovd.mn

“Хан Алтайн Дуулал” хөшөө цогцолбор эзэнгүйдэж балгас болжээ

Ховд аймгийн нутаг дэвсгэрт байрлах “ Хан-алтайн дуулал” хөшөө цогцолбор тэрбум гарантай төгрөгөөр баригдсан тухайн цогцолбор эзэнгүйдэж балгас болсон дүр зурагтай байна. “Хан-алтайн дуулал” хөшөө цогцолборыг хамгаалах газар байгууллага, хувь хүн байгаа эсэх асуудлаар Ховд.мн сайтын сурвалжлах баг Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Б.Энхбаяраас тодруулав. Тэрээр хэлэхдээ “ Хан-алтайн дуулал” хөшөө цогцолбор эзэнгүйдэж […]

0
68
“Хан Алтайн Дуулал” хөшөө цогцолбор эзэнгүйдэж балгас болжээ

Ховд аймгийн нутаг дэвсгэрт байрлах “ Хан-алтайн дуулал” хөшөө цогцолбор тэрбум гарантай төгрөгөөр баригдсан тухайн цогцолбор эзэнгүйдэж балгас болсон дүр зурагтай байна.

“Хан-алтайн дуулал” хөшөө цогцолборыг хамгаалах газар байгууллага, хувь хүн байгаа эсэх асуудлаар Ховд.мн сайтын сурвалжлах баг Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Б.Энхбаяраас тодруулав.

Тэрээр хэлэхдээ “ Хан-алтайн дуулал” хөшөө цогцолбор эзэнгүйдэж байгаа нь үнэн, тус цогцолбор нь Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын өмчид бүртгэлтэй байгаа.

2024 онд Аймгийн ИТХ-аар баталсан төсөв төлөвлөгөөний дагуу загвар үйлчилгээний ажил хийгдэж хүлээж авсан.

Тухайн обьект хөрөнгийг ямар байгууллагын баланс дээр байгаагаас хамаараад хамгаалж хадгалаад явах ёстой.

Ховд аймгийн хэмжээнд 200 гаруй обьект бий цаашид ямар арга хэмжээ авч ажиллах асуудлаар бид ярилцаж байна гэх тайлбарыг өглөө.

Тэгвэл энэ асуудлаар Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа эзэнгүйдээд байгаа “Хан-алтайн дуулал” хөшөө цогцолборыг хувийн хэвшилд менежментийн гэрээгээр өгч ажиллуулна. Удахгүй сонгон шалгаруулалт зарлагдана гэлээ.

Энэ мэт төрийн өмчүүд эзэнгүйдэж балгас болсоор байх уу?

Мэдээ бэлтгэсэн: Н.Түмэндэмбэрэл, М.Булган

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл