khovd.mn

Урьдчилсан тестээр малын гоц халдварт “ШҮЛХИЙ” өвчин гэдэг нь батлагджээ

 2021 оны 07-р сарын 01-нд Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдэж 949 мал өвчиж 220 мал хорогдсон билээ. Уг өвчин нь БНХАУ-ын хилийн бүсээс дамнан орж ирсэн халдвар гэдэг нь мэргэжлийн байгууллагуудын урьдчилсан дүгнэлтээр тогтоогдсон. Тухайн үед 300 мянган тоо толгой малыг бүрэн вакцинд хамруулсны үр дүнд халдварын тархалтыг зогсоож чадсан. […]

0
855
Урьдчилсан тестээр малын гоц халдварт “ШҮЛХИЙ” өвчин гэдэг нь батлагджээ

 2021 оны 07-р сарын 01-нд Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдэж 949 мал өвчиж 220 мал хорогдсон билээ. Уг өвчин нь БНХАУ-ын хилийн бүсээс дамнан орж ирсэн халдвар гэдэг нь мэргэжлийн байгууллагуудын урьдчилсан дүгнэлтээр тогтоогдсон. Тухайн үед 300 мянган тоо толгой малыг бүрэн вакцинд хамруулсны үр дүнд халдварын тархалтыг зогсоож чадсан. Тэгвэл энэ сарын 12-ны өдөр Ховд аймгийн Мөст сумын Баянхайрхан багийн Хөх судал гэдэг газар 13 тооны үхэр малын гоц халдварт шүлхий өвчнөөр өвчилсөн байж болзошгүй гэх дуудлага Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар, мал эмнэлгийн газарт тус тус иржээ. Дуудлагын дагуу Мал эмнэлэгийн газрын эрүүл мэндийн тасгийн дарга Б.Мөнхбаатараар ахлуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг ажиллаад ирсэн байна.Баг бүрэлдэхүүний эхний тандалт судалгаа, урьдчилсан тестээр  шүлхий гэдэг нь батлагджээ. Үүнтэй холбогдуулан улсын мал эмнэлэгийн төв лабораторт баталгаажуулах шинжилгээ хийлгэхээр дээж явуулсан байна. Эцсийн байдлаар төв лаборатор шүлхий мөн эсэхийг тогтоох юм. Хэрэв шүлхий өвчин гэдэг нь батлагдвал Мөст сумын Баянхайрхан багт хорио цээр тогтооно. 

Мэдээ бэлтгэсэн:Н.Таванцэцэг 

2021.08.16

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл